26 December 2010

Амьдралын барилгачин

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсчээ, даргадаа энэ тухайгаа хэлэв. 

“Би хөгширч нас минь явжээ. Бие маань ч дийлэхээ болилоо, одоо тэтгэвэртээ гарч амар тайван амьдармаар байна” гэжээ.
Дарга нь “Тань шиг сайн ажилтнаа алдана гэдэг харамсалтай л байна” гээд сүүлийн удаа ганцхан барилга барьж өгөхийг гуйжээ.

Барилгачин “за” гэсэн боловч, сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай чанаргүй байшин барив.  Тэр үнэхэээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” нэр зүүгээд хурдхан шиг амрахыг хүсэж байлаа. 

Ингээд байшингаа барьж дуусаад даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачинд атгуулаад “Энэ бол таны байшин. Миний  таньд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров.
“Ямар ичмээр юм бэ, надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байждээ” гэж гасаллаа. 

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж босгож, бүтээж байдаг. Эцэстээ бид өөрсдийнхөө барьсан тэр л байшиндаа амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргаж, өдөр тутмын ажил төрөл, уулзсан хүн бүртээ сэтгэлээсээ хандвал сайхан л байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухай оромжинд л амьдарна. . .

Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. . .

Их Эзэн биднийг бүх зүйлд 100% зүрх сэтгэлээр хандахыг хүсдэг.

No comments:

Post a Comment