22 December 2010

Лаа ба шүдэнз

Нэгэн өдөр чүдэнз лаа дээр очоод:
- Чамайг асаах даалгаврыг би авсан гэхэд лаа:
- Яана аа, болохгүй шдээ! Намайг асаавал би хайлж үхнэ! Миний гоо үзэмж урсан явж юу ч үгүй болж, хэнд ч хэрэггүй болно гэж айн сандарсан. Үүнд чүдэнз:

- Гэхдээ чи жинхэнээсээ амьдрахгүйгээр насан туршдаа хатуу хүйтэн хэвээрээ үлдэх хүсэлтэй гэж үү? гэхэд лаа тээнэгэлзэн:
- Дүрэлзэж шатах нь маш их өвдөж, бас хамаг хүч чадлыг минь цөлмөн идэх биш үү? гэж айсан хэвээрээ асуув.
- Тэр чинь үнэн л дээ. Гэхдээ чухам энэ нь бидний дуудлагын нууц юм шүү. Бид гэрэл болоход дуудагдсан. Миний хийж чадах зүйл өчүүхэн л дээ. Гэтэл чамайг би асаахгүй бол оршин байдгийнхаа утга учрыг олж биелүүлэхгүй байна гэсэн үг. Миний байдаг шалтгаан бол гал асаахад оршино. Харин чи бол лаа. Чиний үүрэг бусдын төлөө гэрэлтэж дулааныг бэлэглэхэд оршино. Чамаас гарах бүх өвчин зовлон, хүч чадал чинь гэрэл болж хувирна. Чи шатаж дуусахдаа үгүй болохгүй, чиний гэрлийг өрөөл бусад авч дамжуулах болно. Өөрийгөө өгөхөөс татгалзсан тэр үедээ л чи мөхнө.
Үүнийг сонсоод лаа нь урам авч голоо бэлдээ:
- Тэгвэл намайг асаагаад өгөөч! гэж сэтгэл догдлон хүсчээ.
Энэ дэлхий дээрх амьдралын маань утга учир бол Ертөнцийн Эзэнд магтаал авчрах хүн болж, Түүний мөнхийн Гэрлээр бусдын замыг гэрэлтүүлэх явдал юм.
Биднийг гэж жавхлантай сайхан мөнхийн улсаа орхиж эгэл жирийн ядуу хүн болж зовлонт амьдралыг минь хуваалцсан Их Эзэн Есүстээ талархаж амьдралаа Түүндээ өнөөдөр дахин нэг өргөцгөөе!
www.udaxgui.com

No comments:

Post a Comment