26 December 2010

Амьдралын барилгачин

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсчээ, даргадаа энэ тухайгаа хэлэв. 

“Би хөгширч нас минь явжээ. Бие маань ч дийлэхээ болилоо, одоо тэтгэвэртээ гарч амар тайван амьдармаар байна” гэжээ.
Дарга нь “Тань шиг сайн ажилтнаа алдана гэдэг харамсалтай л байна” гээд сүүлийн удаа ганцхан барилга барьж өгөхийг гуйжээ.

22 December 2010

Лаа ба шүдэнз

Нэгэн өдөр чүдэнз лаа дээр очоод:
- Чамайг асаах даалгаврыг би авсан гэхэд лаа:
- Яана аа, болохгүй шдээ! Намайг асаавал би хайлж үхнэ! Миний гоо үзэмж урсан явж юу ч үгүй болж, хэнд ч хэрэггүй болно гэж айн сандарсан. Үүнд чүдэнз:

17 December 2010

ГЭРЭЛ


ГЭРЭЛ
Хүний амьдрал гэдэг хэцүү санагдлаа
Хүний доор орчихгүй юмсан гэж
Хүн шиг сайхан амьдрах юмсан гэж боддог хэрнээ
Хүлүүлсэн юм шиг хүслээрээ ч байж чадахгүй юм
            Хэсэн тэнүүлчилсэн амьдралын тэр он жилүүдэд
            Хэнтэй ч хамаагүй найзалж, юуг ч хамаагүй хийж амьдарлаа
            Хөгийн гэсэн зөөлрүүлсэн тодотголтой
Хэрэггүй зүйлсийг хийж амьдарлаа
Хуурамч хэрнээ хэсэгхэн зуурын, өчүүхэн жаргалыг
Хийж буй зүйлээсээ хүчээр мэдрэх гэж хичээнэ
Хэн нэгэн болох гэж хичээх тусмаа
Хэн ч биш болж байгаагаа ухаарах чадваргүй байв

16 December 2010

Христмасын үүсэл, утга учир

Социйн үед "Дед мороз" буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахаа байсан бидний монголчууд өнгөрсөн хорь орчим жилийн хугацаанд "Санта Слаус"-гүйгээр шинэ жилийг угтахаа болив.
Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, "С новым годом" гэдэг байснаа "Меrry Christmas" гэж солигдов. Шинэ жилийн амралт гэдэг ойлголт Христмасын амралт гэдэг үгээр солигдов. Бид өвлийн өвгөнөөс бэлэг авна гэж хүүхэд насандаа горьддог байсан бол зуухгүй орон сууцныхаа хаа нэгтээ лаа асааж, улаан оймс өлгөх болж. Монголд энэ мэт тайлбаргүй орж ирсэн ахуй соёлын өөрчлөлтөд тайлбар өгөх цаг нь иржээ. Христмас гэж ямар учиртай баяр вэ? Түүний үүсэл түүх нь хаанаас вэ? Тэр нь цэвэр утгаараа бус "нийтийн амралт - баяр" гэдэг утгаараа соёлын ямархан холимог салат болсныг дэлгэн харуулахыг энд зорив.

14 December 2010

“ЦАГ ХУГАЦАА” банк

Нэг банкнаас өглөө бүр таны данс руу 86,400 төгрөг орж ирдэг байлаа гэж бодъё. Гэхдээ уг мөнгийг хуримтлуулах боломжгүй бөгөөд орой нь үлдсэн мөнгийг банк буцааж авна. Тэгвэл та яах вэ?
Мэдээж, тэр мөнгөний хамгийн сүүлчийн сохор зоосыг нь хүртэл  данснаасаа гаргаж зарцуулна биз дээ!!!
Гайхалтай нь, танд ч, надад ч яг адилхан ийм банк үйлчилдэг. Энэ банкны нэр бол “ЦАГ ХУГАЦАА”.
Өдөр бүр бид нарт 86,400 секунд ногддог. Орой бүр ашиглаагүй цаг маань “данс”-наас хасагддаг.

13 December 2010

Есүс Санта Клаусаас хавьгүй дээр!

Санта Клаус хойд туйлд амьдардаг
ЕСҮС хаа сайгүй байдаг.
Санта Клаус чаргаар явдаг.
ЕСҮС салхи хөлөглөж, усан дээр явдаг.
Санта жилд ганцхан удаа ирдэг.
ЕСҮС үргэлж бидний хажууд туслахад бэлэн.
Санта оймсыг чинь амттанаар дүүргэдэг.
ЕСҮС чиний бүх хэрэгцээг хангадаг.
Санта танай гэрийн яндангаар урилгагүй орж ирдэг.
ЕСҮС гэрийн чинь үүдийг тогшин зогсдог.
Тэгээд зүрх сэтгэлд чинь ордог.

10 November 2010

Бид нэг л газрын төлөө бүтээгдсэн

Хүн төрөлхтөн бид нэг л Эзэний төлөө, нэг л газрын төлөө бүтээгдсэн.

Тэр Эзэн бол Есүс, тэр газар болохоор мөнхийн улс. Бид даанч мөнхийн улсыг мартаад энэ дэлхийн тухай л бодох хандлагатай байдаг нь олонтаа. Уг нь түүхээс харахад, энэ дэлхийн төлөө хамгийн их зүйлийг хийсэн итгэгчид мөнхийн улсын тухай хамгийн их боддог хүмүүс байсан. Харин К.С.Лүисийн хэлснээр орчин үеийн ихэнх итгэгчид мөнхийн улсын тухай бодохоо больсон бөгөөд үүний үр дүнд тэд энэ дэлхий дээр ер нь үр дүн гаргахаа больсон.