14 January 2011

Зохион байгуулалттай хүнд байдаг 11 шинж чанар

Зохион байгуулалттай хүнд байдаг 11 шинж чанарыг сонирхуулья.
1.    Хямдхан худалдаанаас зайлсхийдэг
20 доллараар кашмер авах боломж, 1 н үнээр 3 г авах боломжтой боллоо гээд тэр зүйлийг заавал авах ёстой биш шүү дээ. Үнэхээр хэрэгтэй эсэх нь л гол зүйл гэж тэд боддог.

2.    Бүтээлч зохион байгуулалттай хүмүүс хамгийн чухал ажилдаа гол анхаарлаа хандуулж, харин бусад ажлуудыг хийж дуусгахад л болоо гэж үздэг байна. Тэд бүх зүйлийг төгс байлгах гэж хичээдэггүй. Бүгдийг төгс байлгах гэж хичээх нь ажлыг удаашруулах шилдэг арга гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ.

3.
    Тэд хэзээ ч мэдээлэл, баримтаа хольж хутгадаггүй. Хүмүүс нэг фолдерт баахан юм хийчихээд дараа нь юу хаана байгаагаа мэдэхээ больчихдог. Харин байнга сортолж ангилж байх хэрэгтэй. Энэ нь жинхэнэ зохион байгуулалт юм. Жишээ нь цахилгааны зардал, шатахууны зардал гэх мэтээр ангилах нь зөв.

4.    Тэд хэзээ ч бүх зүйлсийг оролдож үздэггүй. Зарим хүмүүс шинэ гарсан утас, хувцас болгоныг өмсөж эдэлж үзэхийг хичээдэг. Гэтэл энэ нь үнэндээ цаг нар, мөнгө зарсан хэрэг болдог. Хэрэглэж буй зүйлс тухайн хүний хэрэгцээг хангаж чаддаг байхад л болоо гэж зохион байгуулалттай хүмүүс үздэг.

5.    Гэрийнхээ угааж цэвэрлэх ёстой зүйлсийг нэг газар бөөгнөрүүлж бай. Тэгээд цаг гарахаараа угаа. Тэгэхгүй бол таныг угаалга хийхээр шийдэх үед бүх угаах зүйлсийг энд тэндээс цуглуулж эхлэх хэрэгтэй болно.

6.
    Тусламж хүсэх. Тэд ажил хэргээ зохион байгуулалттай, цаг тухайд нь хийж гүйцэтгэхийн тулд бусдаас тусламж хүсэхээсээ татгалздаггүй.

7.
    Тэд байх ёстой зүйлсийг байранд нь тавьдаг. Ном номын тавиур дээр, тоглоом тоглоомын шүүгээнд  л байдаг.

8.    Тэд хэрэглэсэн зүйлсээ эргээд яг байранд нь тавьдаг.

9.
    Тэд толгойгоо биш цаас, үзгийг ашигладаг. Хүмүүс толгой дотроо төлөвлөж, дараа нь түүнийгээ санах гэж  оролддог бол бүтээлч хүмүүс цаасандээр хийх зүйлсээ төлөвлөж бичдэг.

10.
    Тэд хэзээ ч хойшлуулдаггүй. Тэд цагийн юмыг цагт нь хийх нь бүтээлч байх, мөн боломжуудыг алдахгүй байх гол арга гэж боддог.

11.
    Тэд хэзээ ч хэрэггүй зүйлс цуглуулдаггүй. Зохион байгуулалттай хүний ширээндээр зөвхөн хэрэгтэй зүйлс л байх болно. 

No comments:

Post a Comment