14 January 2011

Хүмүүс тантай хэрхэн харьцдаг вэ?



60 ба түүнээс дээш оноо: Хүмүүс тантай хэврэг эд бараатай харьцаж буй мэт харьцдаг. Та ихэмсэг, хувиа хичээсэн, хэтэрхий лидер байдалтай харагддаг. Хүмүүс таныг гайхан бахдаж, тань шиг болохыг хүсдэг ч танд итгэж найддаггүй бөгөөд тантай ойр дотно харилцаатай байхаас зайлсхийдэг.
51- 60 оноо: Хүмүүс таныг урам зоригтой, хөнгөн, бодлогогүй, төрөлхийн удирдах чадвартай, цаг үргэлж зөв биш ч түргэн шийдвэр гаргадаг нэгэн гэж боддог. Мөн таныг эрэлхэг зоригтой гэж үздэг бөгөөд бүгдийг нэг удаа ч болов туршиж үзэхийг хүсдэг, адал явдалтай учрах боломжийг алддаггүй нэгэн юм. Та эрч хүчтэй, өндөр уур амьсгалаар тул хүмүүс тантай хамт ажиллахдаа дуртай байдаг.
41-50 оноо: Хүмүүс таныг залуу, эрч хүчтэй, сэтгэл булаам, хөгжилтэй, эв дүйтэй, үргэлж гайхалтай байдаг гэж үздэг бөгөөд та бол үргэлж анхаарлын төвд байдаг ч үүнийгээ хэтэрхий ихдүүлдэггүй, зохицуулж чаддаг. Мөн эелдэг, өөрийн гэсэн бодолтой, ухаалаг, бусдыг хөгжөөж, тайвшруулдаг нэгэн гэж үздэг.
31-40 оноо: Хүмүүс таныг ухаалаг, хянамгай, анхааралтай, туршлагатай нэгэн гэдэг. Таныг ухаалаг, чадварлаг, авьяастай боловч даруу нэгэн гэж үздэг. Та бол хурдан найз нөхөдтэй болдоггүй ч найз нартаа үнэнч, өөртөө ч тийм байлгахыг хүсдэг хүн юм. Ойр дотны нөхөд тань таны итгэлийг олох нь удаан байдаг, мөн алдсан итгэлээ эргүүлэн сэргээхэд хэцүү байдгийг тань сайн мэддэг.
21-30 оноо: Найз нөхөд тань таныг хэтэрхий цамаан, голомтгой гэж үздэг. Маш хянуур, хэтэрхий болгоомжтой, удаан, тууштай гэдэг. Бодлогогүй, гэнэтийн зүйлд оролцсон байх нь гайхшрал төрүүлдэг. Асуудлыг бүх талаас нь харж, эсэргүүцнэ гэж хүмүүс боддог. Энэ нь таны хянуур болгоомжтой зангаас үүдэлтэй гэдэг.
21-ээс бага оноо: Хүмүүс таныг ичимхий, түргэн ууртай, шийдэмгий бус гэж боддог. Таныг хүмүүс хийсэн зүйлийг ахин шалгаж, өөр хэн нэгэн таны оронд шийдвэр гаргахыг хүлээдэг, илүү дутуу ажилд оролцож хариуцлага үүрэх дургүй гэж үздэг. Асуудлыг дэвэргэдэг гэж боддог ч хүмүүс байдаг. Зарим хүн таныг уйтгартай гэдэг. Харин таныг сайн мэддэг хүмүүс та бол уйтгартай нэгэн биш гэдгийг сайн мэддэг.

No comments:

Post a Comment