14 January 2011

Сатан гэж юу вэ?

Сатан гэдэг нь «дайсан» буюу «эсэргүүцэгч» гэсэн утгатай үг. «Диабол» гэдэг үг нь бусдын тухай хорон муухайгаар худал хэлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Эдгээр нэрийг Бурханы гол дайсан авсан. Анхандаа тэрбээр тэнгэрт, Бурханы дэргэд амьдардаг төгс тэнгэр элч байсан гэж үздэг . Түүнийг Люсифер гэдэг байсан, хожим нь өөрийгөө дэндүү ихээр бодох болж Бурхантай тэрсэлдэж хэсэг тэнгэр элчүүдтэй Бурханы эсрэг тэнгэрийг хаанчлалыг санаархсан гэж үздэг. Гэвч Бурхан тэдгээрийг тэнгэрээс хөөсөн ба уучлаагүй бөгөөд л Харанхуйн эзэн болон хувирсан гэдэг юм. Тэрбээр гэм нүгэл үйлдэж бурхан итгээгүй хүнийг шийтгэдэг гэсэн ба Сатан нь одоог хүртэл Бурхантай тэрсэлддэг.

 
Харин цагийн явцад хүмүүс Бурханд итгэх нь багасч Сатаныг хүндэлж , Сатаны сүм бий болсон юм. Учир нь хүн заавал Бурханы үг Библийг дагаж мөрдөж амьдрах ёстой үхэн үхтлээ гэсэн үгэнд хүмүүс итгэхээ больсон. Сатан нь одоо Дэлхий ертөнцийг захирдаг Дэлхийн Бурхан болсон бөгөөд Есүс Христийг Сатанист үзэлтэнгүүд гутаан доромжилж Сатаны ивээл дор үнэнч боол нь болохын тулд зүтгэдэг. Энэ нь Бурханы заасан үгийн яг эсрэгийг үйлдэж хүмүүсийг өөртөө итгүүлэн хамгийн муу муухай гэсэн зүйлсийг хийдэг байна. Сатаны хамгийн ихээр үйлдэх дуртай зүйлс нь алаан хядаан, завхайрал, насанд хүрээгүй амьд охидоор тахил өргөх.. гэх зэрэг байдаг байна. Одоо энэ нийгэмд сатаны шашин гэж байгуулагдаад хүрээгээ өргөжүүлэн АНУ-д гэхэд л 8000 орчим болсон. 
Түүнд ямаагаар тахил өргөдөг нь ч бас учиртай. Бурхны номлолд бичсэнээр хүнийг гэм нүгэлтэйгээр нь ялгаж, гэм нүглээ гэмшсэн нь хонь, харин гэмтэй хүнийг ямаагаар зүйрлэж харин бурхан өөрийгөө Хоньчин гэж зүйрлэж хэлсэн гэдэг. Тэгээд л бурхны эсрэг тэрсэлж ямааг Сатаны билэг тэмдэг болгож одоогийн Пентаграм гэдэг зүйл бий болсон юм.


Сатанист хүмүүс нь Сатанд өргөл барьц өргөхийн гадна дуу магтаалыг дуулж өргөдөг. 

Сатаны сүмийн анхны хамба лам Антон Лавей гэдэг хүн байсан Ховард  Шантон Лавей бөгөөд 1930 онд АНУ-ын Чикаго хотод төрсөн бөгөөд 1993 онд Сан-Франциско хотод нас барсан юм. Түүний эцэг эх нь Еврей хүмүүс байсан. Харин тэр 1966 онд Сатаны үе гэж зарласан юм. Тэрбээр Сатаны Библи гэдэг зүйлийг бичиж Сатаны сүмийг үүсгэн байгуулсан юм.



Антихрист Сатанист 2 төстэй боловч өөр үзэл бодол юм. 
Антихрист нь Христийн эсрэг, Сатанист нь Сатаныг шүтдэг гэсэн үг. 
Сатанист үзэлтэн хүмүүс нь бусдад саад хийхгүй бол өөрийн хүссэнээ хийж болно гэсэн үзэлтэй байдаг бөгөөд энэ зүйл нь Сатаны Библид байдаг.
Харин миний хувьд Сатан энэ тэр зүйлийг шүтээд байдаггүй ээ. 

Сатаныг Метал рок хамтлагууд шүтэж магтан дуулдаг талаар та бүхэн сайн мэдэж байгаа биз. 
Deicide, Behemoth, Dark Funeral, Nargaroth гэх мэт хамтлагууд байдаг талаар та нар сайн мэднэ биз. 
Тэдний дууг сонсоод өөрсдөө ямар байна гээд дүгнээд үз дээ.

3 comments:

  1. Тэгээд тэр эзэн гээд балиар юм нь ертөнцийн төв юм уу хэнд ч боломж өгөхгүй өөрийгөө л бодсон байгаа биз дээ

    ReplyDelete